Ө.Шижир: Хуулийн доор засаглаж ажилладаг болохоос биш хуулийг засаж, хойшлуулж ажиллаж болохгүй

Ө.Шижир: Хуулийн доор засаглаж ажилладаг болохоос биш хуулийг засаж, хойшлуулж ажиллаж болохгүй

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал” болон хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Энэ хууль их чухал. Маш олон хот тосгоны асуудлыг шийднэ гэж батлагдсан. 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр буюу сонгуулийн өмнөх өдөр Их Хурал нэг өдрийн дотор 28 хууль баталсан. Тэр 28 хуулийн хамгийн өндөр ач холбогдолтой хууль нь энэ байсан. Харамсалтай нь ажил хариуцсан хүмүүс нь ажлаа хийгээгүйгээс шалтгаалж хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудал орж ирж байна. Ер нь бол нэгэнт батлагдсан хууль тогтоомжийн хүрээнд ажиллах ёстой болохоос биш “амжихгүй байна хойшлуулъя” гэж ажилладаг байж болохгүй. Энэ жишгийг олон удаа ингэж давтаж болохгүй. Хуулийн доор засаглаж ажилладаг болохоос биш хуулийг засаж, хойшлуулж ажиллаж болохгүй шүү дээ. Цаашид ч бүх хуулийн хэрэгжих хугацааг ийм байдлаар хойшлуулж ажиллах юм уу. Би өмнө нь хэлж байсан нэг жилийн настай хуулиудыг маш ихээр баталчихлаа. Энэ нь нэг талаараа хуулийн төслүүдийн судалгаа хангалтгүй байна гэсэн үг" гэлээ.