УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагад гарын үсэг зурахаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагад гарын үсэг зурахаа мэдэгдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагад УИХ-ын гишүүд гарын үсэг зурж эхлээд байгаа. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу,  Ж.Золжаргал нарын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад гарын үсгээ зураад байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагад гарын үсэг зурна гэж мэдэгдлээ Тэрбээр "Ёс зүй алдагдсан газарт хуульт ёс нуран унадаг. Ёс зүй, шударга байдлыг шаардаж байгаа иргэдийг дэмжиж байна. Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад өмнө нь гарын үсэг зурсан. Орон нутаг дахь ажлаа дуусгаад очиж зурна" гэжээ.