ШУУРХАЙ: Саналын томъёололд санал нэгдээгүй учир Бага хурлыг түр завсарлууллаа

ШУУРХАЙ: Саналын томъёололд санал нэгдээгүй учир Бага хурлыг түр завсарлууллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг шийдэх МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Дөнгөж сая хуралдааныг завсарлууллаа. Учир нь санал хураалгах саналын томъёоллоор тодорхой саналд нэгдэж чадаагүй учир  ийнхүү завсарлуулжээ.

Тодруулбал, хамтарсан Засгийн газраас зөвхөн АН-ыг гаргаж бусад нам, эвсэлтэй хамтрах эсвэл хамтарсан Засгийн газрыг байгуулахгүйгээр дангаараа Засгийн газрыг дахин байгуулах гэсний аль нэгээр санал хураахаар ярилцсаныг зарим гишүүд эсэргүүцэж маргаан үүсгэсэн байна. Хэрвээ саналын томъёололд санал нэгдвэл нууц санал хураалтыг явуулах юм. 

Үүний өмнө Бага хурлын 40 гаруй гишүүд үг хэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үгээ хэлсэн. Тэрбээр "Хамтарсан Засгийн газар гэрээтэй учир цаашид хамтраад явахаар өөр аргагүй. Шийдвэрийг МАН-ын Бага хурлын гишүүд шийд. Хамтарсан Засгийн газар цаашид намын бодлогоор дэмжигдэхгүй бол хариуцлага хүлээнэ" гэсэн байна. Тэрбээр мөн удахгүй өвөө болж буйгаа мэдэгджээ. 




Өнөөдөр туулай өдөр

23 минутын өмнө