Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгч, УИХ-ын чуулганаар санал хураалт явуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгч, УИХ-ын чуулганаар санал хураалт явуулна

Өчигдөр /2025.05.21/ 15.00 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал өнөөдөр өглөө 03:00 орчимд өндөрлөсөн. Хурлаар Засгийн газрыг огцруулж, дараагийн Засгийг МАН дангаараа бүрдүүлэх шийдвэр гаргасан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаагийн хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй бол ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж мэдэгдсэн. Энэ дагуу тэрбээр хариуцлагаа хүлээгээд явах нь тодорхой болов. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгнө гэсэн мэдээлэл байгаа юм. Харин энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад өнөөдөр өргөдлөө өгөхгүй гэх тайлбарыг өгсөн бөгөөд өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй. Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгвөл УИХ-ын чуулганаар уг асуудлыг оруулж, санал хураалт явуулах юм.