УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.22/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэж байгаа юм.
Харин Намын дарга нар болон АН-ын бүлгийн ихэнх гишүүд чуулганы хуралдаандаа ирээгүй байна. Тодруулбал, одоогийн байдлаар 40 гишүүн чуулганы хуралдаандаа ирээгүй байгаа бөгөөд АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар болон АН-ын зарим гишүүд чуулганы хуралдаандаа ирээгүй байна.