Э.Одбаяр: АН одоо эв эеийг хичээж хүчтэй сөрөг хүчин болж ажиллана

Э.Одбаяр: АН одоо эв эеийг хичээж хүчтэй сөрөг хүчин болж ажиллана

МАН-ын Бага хурал өчигдөр /2025.05.22/ хуралдаж, хамтарсан Засгийн газрыг огцруулж, дараагийн удаад МАН дангаараа засаглах шийдвэрийг гаргасан. Энэ асуудалтай холбогдуулан Засгийн газрын гишүүн, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяраас тодрууллаа. 

Тэрбээр, “Хамтарч Засгийн газар байгуулсан намын бүлгийн гишүүд гэрээгээ удаа дараа зөрчсөн гэх асуудал яригдсан гэж ойлгосон. Гэхдээ хамтарсан Засгийн газрын гэрээн дээр намуудын мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай асуудал тусгагдсан. Түүнээс биш биенийхээ алдаа дутагдлыг харсан ч чимээгүй байх асуудал тусгагдаагүй. Өөр шалтаг байсан байх. Засгийн газар Хяналтын тухай хуулийн дагуу тусгай сайдтай болгож миний бие ажилласан. Хуулиараа төрийн байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах ажлыг хэрэгжүүллээ. Энэ ажлыг хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Одоо бид эв нэгдлээ барьж, хэрсүү байх ёстой. Үүнийг засгийн газрын тухай асуудал биш гэж ойлгож байна. Засаглалын асуудал хөндөгдөх вий гэж болгоомжилж байгаа" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: