Б.Найдалаа: Монгол Улсад хэрэгтэй гэвэл  ХҮН нам Засгийн газар дахин хамтарна

Б.Найдалаа: Монгол Улсад хэрэгтэй гэвэл ХҮН нам Засгийн газар дахин хамтарна

МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулж, дараагийн удаа МАН дангаараа Засаг барих шийдвэр гаргасан. Энэ талаар ХҮН намын гишүүн Б.Найдалаагаас тодрууллаа.

ВИДЕО:

ХҮН намын хувьд зарчмын байр суурь анхнаасаа тодорхой, хэвээрээ байгаа. Монгол Улсын ужгирсан олон арван жил шийдвэрлэж чадахгүй талцаж, гацаж байсан асуудлыг шийдэхийн тулд хамтарсан Засгийн газрын зөв гэж үзсэн. 126 гишүүнтэй парламентын үндсэн чанар нь хамтарч байж асуудал шийдвэрлэхэд оршиж байгаа. Үүнд бид тууштай байгаа. Цаашдаа ч улстөрийн намууд зөвшилцөл хийгээд хамтрая гэвэл бид татгалзахгүй. Гэрээ зөрчсөн, зөрчөөгүй гэдэг асуудал бол тусад нь ярих зүйл. Хамтарсан Засгийн газрын бодлогын зөвлөл байгаа. Энэ зөвлөлөөр хэлэлцээд хэн зөрчсөн, зөрчөөгүй гэдгээ ярилцаад шийдэх байх. Аль нэг нам нь дангаараа шийдэх ёсгүй гэж үзэж байна. Бидний хувьд МАН дангаараа Засгийн газар байгуулна гэвэл бид орох гэхгүй. Ерөнхий сайд орлогоо нотлох ёстой. Нотлож чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой. Орлогоо нотлох асуудал болохоос хамтарсан Засгийн газар зөв буруу тухай асуудал биш, холилдчихсон явж байна.