Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар ХӨСҮТ-д ажиллалаа.
Энэ үеээр ХӨСҮТ-өөс “Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 21-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8862, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 683, гэрээр 1250, эдгэрсэн 6922, Хавьтал 63052, нас баралт 7 байна. Энгийн үед 100 гаруй хүн үйлчлүүлдэг бол улаанбурханы дэгдэлт нэмэгдсэн энэ үед хоногт 450-550 орчим хүүхэд ирж байгаа гэдгийг” мэдээлсэн аж.
Одоогоор Монгол Улсын хэмжээнд 280 мянга орчим хүүхэд улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа нь эрсдэлд өртөх нөхцөл болж байна. Монгол Улсын Ерөнхий Г.Занданшатар хэдийгээр хичээл сургууль амарсан ч улаанбурханы халдвар дэгдсэн хэвээр байна. Тиймээс хүүхдүүд дархлаажуулалтанд идэвхтэй хамрагдахыг анхааруулав. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.