УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсээс сонгогдсон зарим гишүүдийнхээ хамтаар Ховд аймагт ажиллаж байна. Тодруулбал, Ховд-Улаангом чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.
Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудсандаа “163 км урттай, улсын чанартай энэхүү автозамын зураг төсөл, хөрөнгө санхүү, тендер шалгаруулалтын олон шат дамжлагыг давж, өнөөдөр бодит ажил хэрэг болж байгаад баяртай байна.
Энэ зам 2028 онд ашиглалтад орсноор:
-Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох замаар бүс нутгийн тээвэр, логистикийн тогтолцоо шинэ түвшинд хүрч, хөгжлийн томоохон суурь тавигдана.
-Боршоо, Булган боомтыг холбох баруун бүсийн хоёр дахь тэнхлэгийн замын нэг хэсэг болж, улсын боомтын хөгжил, олон улсын тээврийн сүлжээтэй уялдах боломжийг нээнэ.
-Ховд, Увс аймгийн хэд хэдэн сумыг хамарч, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралын түвшинд эерэг нөлөө үзүүлнэ” гэжээ.