Судалгаагаар Засгийн газарт хамтраагүй АН болон Үндэсний эвслийн рейтинг өссөн бол МАН, ХҮН намын рейтинг унажээ

Судалгаагаар Засгийн газарт хамтраагүй АН болон Үндэсний эвслийн рейтинг өссөн бол МАН, ХҮН намын рейтинг унажээ

“МЭК” ХХК-аас Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг. Судалгааны мэдээллийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1308 иргэнээс 2025 оны зургаадугаар сарын 15-19-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан байна.

Судалгааны дүнг харахад сүүлийн 12 сарын байдлаар МАН-ын рейтинг тасралтгүй унасан буюу 5.7-оос 3.9 хүртэл буурчээ. Харин АН-ын рейтинг өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш тасралтгүй буурч байгаад сүүлийн нэг сарын хугацаанд өссөн байна. Мөн ХҮН намын рейтинг сүүлийн 12 сар тасралтгүй буурч байгаа буюу 4.8-аас 3 болтлоо буурсан бол Үндэсний эвслийн рейтинг мөн л сүүлийн нэг сарын хугацаанд өссөн дүнтэй байна. Харин ИЗНН-ын рейтинг харьцангуй тогтвортой байна.