Г.Занданшатар: 3.3 их наяд байсан төсвийн орлого долоо хоногийн дотор нэг их наядаар буурсан байна

Г.Занданшатар: 3.3 их наяд байсан төсвийн орлого долоо хоногийн дотор нэг их наядаар буурсан байна

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Тус хуулийн төсөлд зааснаар Засгийн газрын харьяа гурван Үндэсний хороог татан буулгаж, чиг үүргийг яамдад шилжүүлэх аж. Өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Өдөр эрэх тусам дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж, геополитикийн нөхцөл байдал хурцдаж байна. Намайг анх томилогдож байх үед нүүрсний үнэ түүнээс шалтгаалсан төсвийн орлогын бүрдэлт 2.3 их наяд төгрөгөөр тасарсан байсан. Одоо бол 3.3 их наяд болж, долоо хоногийн дотор нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого буурсан. Төрийн албыг 9 хувиар цомхотгох ажлыг УИХ-аар баталсан. Тус ажлыг энэ ондоо хэрэгжүүлэхгүй бол ирэх жил хэрэгжүүлбэл зургаан сарын тэтгэмж гээд төсөвт дарамт үзүүлнэ. Бид төсвийн хайчинд орсон байна. Тиймээс одоо хэрэгжүүлж байж ирэх жилийн төсвийн орон зайг сайжруулна. Төрийн албан шат дамжлагыг цөөрүүлж, татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулах ёстой. Ард иргэдэд чирэгдэл багатай батлах ёстой. Төрийн албаны дунд, доод шатанд хүнд суртал их байна гэж яриад байгаа. 14,400 төрийн албан хаагчийг хална гэж буруу ойлгоод байгаа. Ийм учраас олон шат дамжлага үүсгээд байдаг  дарга нарын тоог цомхотгох үүргийг яамдад өгсөн байгаа. Ганцхан яамны жишээ дурдахад  Эдийн засаг, хөгжлийн яам 28 газар, хэлтсийн даргатай. Гэтэл 10 гаруй хэлтэс, газартай ажиллаад байх боломжтой. Эхний ээлжид 260 орчим дарга нарын асуудлыг хэлэлцэж байна" гэв.

ВИДЕО: