О.Алтангэрэл: Шүүгчийн хараат бус байдлын судалгаа авахад гэрт нь гүйцэтгэх ажиллагааны камер тавьсан асуудал гарч ирж байсан

О.Алтангэрэл: Шүүгчийн хараат бус байдлын судалгаа авахад гэрт нь гүйцэтгэх ажиллагааны камер тавьсан асуудал гарч ирж байсан

Өнөөдөр ТББХ-ны хурлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, “Шүүгч нарын хараат бус байдлын талаар шүүгч нарын дунд судалгаа явуулж үзсэн. Дийлэнх нь гүйцэтгэх ажилд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллагын зүгээс шүүх эрх мэдэлд заналхийлж байна гэж үзсэн. Тэр байтугай нэг шүүгчийн гэрт нь гүйцэтгэх ажлын техник, камер тавьчихсан байсан гэсэн. Үүнийг парламентад авч ирээд ярья гэхээр ажиллах хүчин байхгүй. Тагнаж байгаа, чагнаж байгаа гээд дохиогоор ярьдаг, нэгдүгээр хүн, хоёрдугаар хүн, гуравдугаар хүн гэх зэргээр ярьдаг нь үнэн шүү дээ. Ийм зүйл маш их болсон. Тэгэхээр парламентын гишүүдийн халдашгүй бүрэн эрх гэдэг бол ард түмнээс өгсөн эрх. Энэ эрхэд гүйцэтгэх ажлын шугамаар ч, бусад шугамаар ч халдах эрхгүйтэй нэгэн адил монгол хүн бүр үндсэн хуулиар олгогдсон халдашгүй байх эрх нь байгаа. Хэн нэгэн хууль сахиулагч, хэн нэгэн эрх мэдэлтэн гүйцэтгэх ажил нэрийн дор эрхэнд нь халдаж болохгүй”гэлээ.