АН-ын бүлэг өнөөдөр /2025.06.24/ УИХ-ын чуулганы хуралдаанаас нэг өдрийн завсарлага авч, ээлжит бусаар хуралдсан. Энэ үеэрээ С.Ганбаатарын хөрш айлд нэгжлэг хийсэн гэх асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, "У.Хүрэлсүх чамаас Монголын парламентын дархлааг хамгаална. Үнэний төлөө гэсэн хүмүүсийг дээрэлхэж, дарамталж, хууль хяналтын байгууллагуудаар дарамтлуулдаг явдлыг өнөөдрөөс зогсооно. Би яах вэ. Бид ирээдүйд сонгогдох боломжтой олон хүмүүсийн дархлааг хамгаалах зорилгоор өнөөдөр энэ хурлыг хийж байна. Ямар нэг нам гэхээс илүү Үндсэн хуульд зааснаар Монголын төрийн дээд эрх мэдэл УИХ-д байдаг. Чи мөрдөн байцаах албыг хувийнхаа хамагаалалтын алба шиг ажиллуулж болохгүй. АТГ-г УИХ томилсон. Чиний даалгавраар чиний өмнөөс үг хэлсэн хүмүүсийг дарамталдаг, зовоодог байдлыг хэрхэвч тэвчиж болохгүй. Энэ нь засаглалын хямрал болно. У.Хүрэлсүх чи өмнө нь сонгогдохдоо ч Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардаж авсан. Одоо дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардаад бүгдийнх нь хөлийг хуга өшиглөж байгаад наадам зохионо гэж байгаа бол худлаа. Миний ойр тойрон дахь туслах янз бүрийн хүмүүсийг шалгаад зовоож байгаа. Гэхдээ би өнөөдөр үүнийг ярих гээгүй. Паламентын дархлааны талаар ярина. У.Хүрэлсүх ээ, 13 тэрбумыг чинь би яриагүй шүү. Пургоныг чинь яриагүй. Газрын тосны үйлдвэр луйвар болчихлоо, уран Монголчуудыг аюултай байдалд оруулчихлаа гэдгийг л ярьсан. Адын хүслээр дахиад зургаан жил сонгогдмоор байна гэж байгаа бол болиорой гэсэн. Тийм биш бол тийм биш л биз дээ. Олон нам дажсан л гэх юм. Ардчиллыг би хамгаална. АТГ-ын даргадаа ингэж арчаагүйтэхээ боль гэж хэлээрэй. Хажуу айл руу нь андуурч орсон гээд уучлалт гуйлгаарай. Ухаантай бай л даа" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: