Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улс хоорондын худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зуржээ

Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улс хоорондын худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зуржээ

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрт /2025.06.27 /Беларусийн нийслэл Минск хотод гарын үсэг зурлаа.

Гурван жилийн хугацаатай түр хэлэлцээрийн үр дүнд дизель түлш, мазут, керосин, тослох материалын гаалийн 5 хувийн албан татвар тэглэгдэх талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдээлжээ. Мөн Монголын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд 200 гаруй сая хүн амтай, таван улсын том зах зээлд татваргүйгээр гарах шинэ боломжтой болсон гэв. Манай улсаас мах, махан бүтээгдэхүүний 29, арьс ширний 60, ноос ноолуурны 204, бусад 65 төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн татваргүйгээр экспортлох аж. 

Мөн өмнө нь яригдаж байсан татваргүй орж ирэх 8 барааг хэлэлцээрээс бүрэн хасуулсан байна. Мөн 11 бараанд квот хязгаар тогтоож, татвар бууруулна гэжээ. Жишээ нь, өндгөнд оногдох гаалийн татварыг 50 хувиар бууруулахдаа 90 сая ширхээр квот хязгаар тогтоох аж. Улмаар хэлэлцээрийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах юм.