Н.Учрал: СЗХ чөлөөт зах зээлийн харилцаанд оролцож хүний эрх зөрчиж байж болзошгүй асуудлыг шалгана

Н.Учрал: СЗХ чөлөөт зах зээлийн харилцаанд оролцож хүний эрх зөрчиж байж болзошгүй асуудлыг шалгана

Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилсон. Тэгвэл Т.Жамбаажамц нь томилогдсоноосоо ердөө нэг сарын дараа буюу хоёрдугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар тогтоолоор “Даатгалын багц дүрэм”-ийг шинэчлэн баталж, ипотекийн зээлтэй иргэдийн эрх ашигт ноцтой халдсан байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал,  Т.Жамбаажамцын 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм”-ээр   ирэх наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлтэй иргэд эрүүл мэнд, амь насны даатгалыг нэмэгдүүлэн төлөх болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл бид энэ асуудлаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралаас тодрууллаа. 

Тэрбээр, "Энэ талаар бүрэн мэдээлэл байхгүй байна. Их хурлаас томилогддог байгууллага. Гэхдээ бид уулзалт хийж анхаарал хандуулья. Улс төрийн эрх чөлөө нь эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгааждаг. Санхүүгийн зохицуулах хороо нь зах зээлд зохицуулалт хийдэг багууллага болохоос биш хязгаарлалт хийдэг, чөлөөт зах зээл рүү шууд халддаг байж болохгүй. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед эдийн засгийг либераилчлах бодлогыг л баримтална. Тиймээс миний хувьд хувийн хэвшилд орон зайг нь олгох золрилгоор ажиллаж байгаа. Хяналт хэрэгжүүлэх газар Эдийн засаг, хөгжлийн яаманд ирж байгаа нь ч ийм зорилготой. Би хяналт хэрэгжүүлэх газраар дамжуулж зөвшөөрөл, төрийн хүнд суртлыг хянаж шалгах, газар дээр нь асуудлыг шийдвэрлэх ажлыг хийнэ" гэлээ. 

ШУУД: