Ж.Чинбүрэн: Ирэх намраас вакцинд хамрагдаагүй хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулахгүй талаар Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ

Ж.Чинбүрэн: Ирэх намраас вакцинд хамрагдаагүй хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулахгүй талаар Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өөрийн сошиал хаягаараа дамжуулан вакцин хийлгээгүй хүүхдүүдийг ирэх намар сургууль, цэцэрлэгт суралцуулахгүй гэх мэдэгдлийг хийсэн. Хүүхдийн эрхийг зөрчсөн байж болзошгүй уг мэдэгдлийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр, “Зарим хүмүүс миний хүүхэд өвдөөгүй учраас вакцин хийлэгэхгүй гэдэг зүйлийг яриад байна. Хүүхэд нь халдвар хүрээгүйн гавьяа нь вакцин хийлгэсэн хүүхдүүд халдвар тараагаагүй учраас шүү дээ. Түүнийг бодох ёстой. Вакцин хийлгээгүйгээрээ халдвар аваагүй гэж бодож байгаа бол өрөөсгөл бодолтой байна. Харин эсрэгээрээ дөнгөж төрсөн хүүхдүүд товлосон вакцинд хамрагдах ёстой. Эрүүл мэндийн сайд эцэг хүний хувьд хэлэхэд энэ бол тоглоом биш. Бие биенийгээ гоочилж байдаг зүйл биш. Бидний үр хүүхдийн амь насанд хамаатай зүйл. Иймд асуудалд нотолгоонд суурилж, зөв хандаасай гэж хүсэж байна. Эрүүл мэндийн салбараас хөрөнгө оруулалтын зардалтай холбоотой 70 орчим тэрбум төгрөг хасагдсан. Энэ нь орон нутагт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд зарцуулагдах байсан төсөв. Мөн нийгмийн эрүүл мэндийн салбарт зарцуулагдах байсан 35 тэрбум төгрөг, даатгалын сангаас 43 тэрбум төгрөг хасагдсан. Байгаа мөнгөө яаж оновчтой хүргэх талаар яригдаж байгаа энэ үед харамсалтай л байна. Вакцинд хамрагдаагүй хүүхдийг сургууль, цэцэрлэгт суралцуулахгүй байх асуудлыг би ганцаараа шийдэхгүй. Засгийн газраар хэлэлцүүлж, хамтын шийдвэр гаргана. Би энэ асуудлыг заавал оруулна. Ерөөсөө айж, ичихгүй байгаа. Өвчин тусаагүй хүүхдийн эрх ч энд яригдана шүү дээ" гэлээ. 

ШУУД: