2030 оноос буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохгүй байхаар хуульд тусгасан гэж Хотын дарга Х.Нямбаатар танилцуулжээ

2030 оноос буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохгүй байхаар хуульд тусгасан гэж Хотын дарга Х.Нямбаатар танилцуулжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.06.30/ хуралдаж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. 

Энэ үеэр Хоты дарга Х.Нямбаатар "Замын хөдөлгөөнд оролцох үедээ гаргасан зөрчлийг хиймэл оюун ухаан ашиглан хяналт тавих шийдлийг хэрэгжүүлж, 2030 оны 6 дугаар сарын 1 өдрөөс буруу гар талдаа хүрдтэй машиныг импортлохгүй байхаар тусгаад байна. Түүнчлэн Банкны тухай хуульд болон Усны тухай хууль гэх мэт хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймагт нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон төлбөрийг харьяалал харгалзахгүйгээр нийслэл, тухайн аймгийн төсвөөс санхүүжүүлнэ" гэжээ.