Б.Уянга: Нийтээр тэмдэглэх баярын өдөр Бямба, Ням гарагтай давхацвал ЗГ-ын шийдвэрийг хүлээхгүй дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ

Б.Уянга: Нийтээр тэмдэглэх баярын өдөр Бямба, Ням гарагтай давхацвал ЗГ-ын шийдвэрийг хүлээхгүй дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. 

Тус хуулийн төсөлд дурдсанаар "6.4.Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ”. Тайлбар: Хэрэв 6 хоног дараалан нийтээр тэмдэглэх баярын өдрүүд Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа, Мягмар гарагт тохиож байвал дээрх зохицуулалтаар, Бямба болон Ням гарагт тохиох баярын өдрийг дараагийн ажлын өдрүүд буюу Лхагва, Пүрэв гарагт тус тус шилжүүлнэ гэжээ.

Чуулганы хуралдааны үеэр хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Уянга "Нийтээр тэмдэглэх баярын өдөр Бямба болон Ням гарагтай давхацвал дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ. Хувийн хэвшлийнхэн Засгийн газрын шийдвэр хүлээх хэрэггүй болно. Жишээлбэл Цагаан сарын тэмдэглэлт өдрүүд Бямба гарагт тохиож байвал дараагийн ажлын өдөрт шилжүүлэх эрх нь нээгдэж байгаа гэсэн үг. Хуулийн төсөлтэй холбоотойгоор Засгийн газар дээр хэлэлцүүлээд тэмдэглэл нь ирсэн. Гадаад харилцааны сайд ерөнхий агуулгаа сонсоод дэмжсэн. 2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд цахимаар иргэдээс санал авахад уул уурхайтай холбоотой ростероор ажилладаг аж ахуйн нэгжээс "олон хоног амрах тохиолдолд цалинг тооцох коэффиценттэй" холбооттой асуулт байсан. Өнөөдрийн оруулж ирсэн хуулийн төсөл нь амралтын өдрийг нэмэх гэхээс илүүтэй хуульчлагдсан байгаа баярын өдрийг амралтын өдөр таарвал яах вэ гэдгийг л зохицуулж өгч байгаа" гэв.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө