Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хурадаанаа хийдэг. Гэхдээ өнөөдөр 10.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.
-Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
-Тогтоол хүчингүй болгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2024 оны 80 дугаар тогтоол/
-Тогтоол хүчингүй болгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл /Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай (наадмын санхүүжилт) Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоол/
-Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралт Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам/
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
-Бусад асуудал
-"Эрчист Монгол” ХХК-ийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлаар хувьцаа эзэмшигчээс удирдамж, чиглэл авах талаар
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын талаар