Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлөх хүсэлтээ өгсөн тул Халдашгүй байдлын дэд хорооны даргаар томилно

Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлөх хүсэлтээ өгсөн тул Халдашгүй байдлын дэд хорооны даргаар томилно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ "УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон сонгогдсон есөн гишүүнээс бүрдэнэ. Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Ц.Даваасүрэнг УИХ-д таван удаа сонгогдсон гэдэг үндэслэлээр Халдашгүй байдлын дэд хорооны даргаар томилох асуудлыг МАН-ын бүлгээс танилцуулж байна" гэлээ.