Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито тэргүүтэй зочид төлөөлөгчид өчигдөр буюу долоодугаар сарын 6-нд Монгол улсад хүрэлцэн ирсэн. Энэхүү дээд хэмжээний айлчлал долоодугаар сарын 6-13-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Үүнтэй холбоотой зарим замуудыг түр хааж зохицуулалт хийнэ.
Тодруулбал, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг энэ сарын 6-13-нд түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийх аж.
Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцож, хүлээцтэй хандахыг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэв.