Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЭЗХ-ийн сайд Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр "Төсвийн тодотгол хийхэд энэ оны орлого 3.3 их наяд төгрөгөөр тасарсан. Нүүрсний экспортын орлого 13-30 хувь хандлагатай байна. Засгийн газраас 14 мега төслийг дөрвөн чиглэл 14 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлсэн. Эдгээрээс таван төслийн ажил эхлэн урагшилж байгаа гэж ойлгож болно. Таван төсөл улсын төсвөөс санхүүжилт шаардахгүй. Үлдсэн дөрвөн төслийг хойшлуулах шаардлага байна гэж үзсэн. Гашуунсухайт -Ганцмод хил холболтын төмөр зам барих ажил урд хил дээр эхэлсэн.
БНХАУ ажлаа эхэлсэн, манай тал ирэх сард ажлаа эхлүүлнэ. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороотой гэрээ байгуулсан. Энэ мэт бэлтгэлийг нь хангасан төслүүдийг үргэлжлүүлнэ. Ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Маргааш Эдийн засгийн форум болно. 1000 орчим зочин оролцох юм байна. "Эдийн засгийн форум" ТББ зохион байгуулдаг. Энэ жил төр ямар зардал гаргасан гэхээр зөвхөн төрийн албан хаагчдын мандатын төлбөрийг төлсөн. Өөр зардал гаргаагүй" гэв.