УИХ-ын чуулганы хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах эсэх санал хураалт явууллаа. Нийт 22 хуулийн төслийг эцэслэн баталлаа.
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 73 гишүүн дэмжиж, санал дэмжигдлээ.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулахыг эцэслэн батлах санал хураалт явуулж, 29 гишүүн дэмжиж, санал дэмжигдсэнгүй.
-Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 64 УИХ-ын гишүүн дэмжиж, санал дэмжигдлээ.
-Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн 51 хувь дэмжиж, санал дэмжигдлээ.
-Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл эцэслэх батлах санал хураалт явуулж, 68 гишүүн дэмжлээ.
-Хамт өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 67 УИХ-ын гишүүн дэмжлээ.
-Төсвийн тогтвортой байдлын тухай нэмэлт оруулах тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 72 гишүүн дэмжлээ.
-Хот байгуулалтын тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 67 гишүүн дэмжлээ.
-Хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн батлах санал хураалтаар 73 гишүүн дэмжлээ.
-Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн батлах санал хураалтаар 70 гишүүн дэмжлээ.
-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай эцэслэн батлах санал хураалтаар 71 гишүүн дэмжлээ
-Түгжрэлийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 61 УИХ-ын гишүүн дэмжлээ.
Чуулганы хуралдаан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн саналаар 30 минут завсарлажээ.