Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргад нэр дэвшүүлж, гишүүдийн олонх нь дэмжлээ.
О.Батнайрамдал нь 1998 онд Ховд аймгийн арван жилийн хоёрдугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Нордикийн дэлхийн нэгдсэн коллеж /Норвеги Улс/, 2008 онд Макалестерийн коллеж, Эдийн засгийн бакалавр /АНУ/, 2015 онд Харвардын Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлагын магистр /АНУ/, 2021-2022 онд Оксфордын Их сургууль болон АНУ-ын Колумбийн Их сургуулийн байгалийн баялгийн удирдлагын хөтөлбөр, 2025 онд АНУ-ын Харвардын Кеннедигийн сургууль “21-р зууны дэлхийн манлайлал ба нийтийн бодлого” хөтөлбөрт суралцсан.
Ажилласан байдал
•2009-2010 онд “Чоно” корпорацид Хөрөнгө оруулалтын менежер
•2011-2013 онд “Ориго партнерс Монголиа” ХХК-д Уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан Дэд ерөнхийлөгч
•2015-2017 онд АНУ-ын “Банк оф Америка”-ийн Нью-Йорк болон Сидней дэх салбарт Уул уурхайн хөрөнгө оруулалтын банкир
•2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д IPO, хувьцаа хариуцсан Дэд захирал
•2019-2020 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын Зөвлөх
•2020-2023 онд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд сайд, 2022 оноос МАН-ын Бага хурлын гишүүн
•2023-2024 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
•2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр анх удаагаа сонгогдон ажиллаж байна.