Өнгөрсөн хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлжээ

Өнгөрсөн хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас хоногийн хугацаанд /2025.12.16/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 59 үйлдлийг илрүүлэн шалгаж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна.

Энэ зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.1-д зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мансуурсан эсхүл сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг. Иймд, жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.




Өнөөдөр хулгана өдөр

12 цагийн өмнө