БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотын орон сууцны барилгад энэ оны 11 дүээр сарын 8-ны 16.59 цагт гарсан гал түймрийн улмаас 14 хүн амиа алджээ.
Тус барилга нь худалдаа, үйлчилгээ болон орон сууцны зориулалтыг хослуулсан цогцолбор бөгөөд зочид буудал, орон сууц, үйлчилгээний газрууд болон сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулдаг 40 давхар цогцолбор юм. Гал түймэр барилгын дөрөвдүгээр давхрын орчимд гарч, улмаар зочид буудал байрладаг найм, есдүгээр давхар руу тархсан байна. Гал түймрийг ойролцоогоор 2 цагийн дараа бүрэн унтраасан ба түймрийн улмаас 25 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс есөн хүний биеийн байдал хүнд байна. Ослын голомтод гал түймэр унтраах, аврах 13 ангиас 243 алба хаагч, 41 гал унтраах автомашин зэрэг нийт 1,500 гаруй хүч хэрэгслийг дайчлан ажилласан ба нийт 60 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.