У.Сүрэнжав пара таеквондогийн Дэлхийн хошой хүрэл медальтан боллоо

У.Сүрэнжав пара таеквондогийн Дэлхийн хошой хүрэл медальтан боллоо

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Уламбаярын Сүрэнжав пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.

БНСУ-ын Мүжү хотод үргэлжилж буй тус тэмцээний эмэгтэйчүүдийн K44 ангиллын -52 кг-ын жинд өрсөлдсөн тэрээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Ираны тамирчин Захра Рахимитай учраа таарч, 1:2-ын харьцаатай ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө хүч үзэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтан боллоо. Тэрээр 2024 оны Парисын паралимпын наадмаас алтан медаль хүртэж, Монголын эмэгтэй тамирчдаас паралимпын аварга болсон анхны тамирчин болсон билээ.




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө