Гал сөнөөгчийн хувцас хатаах тусгай зориулалтын төхөөрөмж хийжээ

Гал сөнөөгчийн хувцас хатаах тусгай зориулалтын төхөөрөмж хийжээ

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Г.Амартүвшин захирагчтай 4 дүгээр салааны алба хаагчид гал сөнөөгчийн хувцас хатаах тусгай зориулалтын төхөөрөмж хийжээ.

Тус хатаагч төхөөрөмж нь 4 метрийн урттай, 40х40 см2 өргөнтэй, 220вт-аар ажилладаг.

 
 

Мөн хоёр сэнстэй дөрвөн ширхэг хоолойгоор халуунаар үлээж 30-40 минутад дөрвөн ширхэг гал сөнөөгчийн хувцсыг хатаах хүчин чадалтай аж.

Эх сурвалж: Завхан аймгийн Онцгой байдлын газар