Увс аймаг болон Дорнод аймагт хоёр эмэгтэй сураггүй алга болоод байгаа билээ.
Тодруулбал, Увс аймгийн Тариалан суманд намаржиж байсан 26 настай Б.Ариунаа гэх эмэгтэй өнгөрсөн аравдугаар сарын 15-ны /2026.10.15/ өглөө 07:00 цагийн орчимд малаа хайхаар гэрээсээ морьтой гараад сураггүй болж, улмаар эрлийн ажиллагааг мэргэжлийн байгууллагууд үргэлжлүүлж байсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоогоод буй. Харин өнгөрөгч аравдугаар сарын 03-ны өдрөөс хойш сураггүй алга болсон Дорнод аймгийн Баяндун сумын иргэн Г.Шижиртуяаг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Тэгвэл сураггүй алга болсон дээрх иргэдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авахаа мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

