Буудуулж шархадсан цэрэг амиа хорлох гэж оролдоогүй байж болзошгүй

Буудуулж шархадсан цэрэг амиа хорлох гэж оролдоогүй байж болзошгүй

Өнгөрөгч тавдугаар сарын 28-29-нийг шилжих шөнө Өмнгөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн байлдагч 19 настай А буудуулсан хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.  

Тухайн байлдагч хугацаат цэргийн алба хаагч бөгөөд хэрэг гарах үед ганцаараа харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан гэдэг.

Хэрэг гарсан даруйд аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж хэргийн газарт үзлэг хийн шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчлүүлж буй юм. Одоогоор биеийн байдал сайжирсан гэх мэдээлийг цагдаагийн байгууллагаас өглөө.

Цагдаагийн байгууллагын зүгээс “Тухайн байлдагч гадны нөлөөтэй буудуулсан уу, амиа хорлох гэсэн оролдлого байсан уу гэдгийг тогтоох нарийн криминалистик шинжилгээ хийгдэж байгаа. Байлдагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэж байсан буу, сумны хонгио гэх мэтийг эд мөрийн баримтаар хураан авсан. Хэргийг шалгах үйл явц, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу явж байгаа” гэх мэдээллийг өгөөд байна.

Хэргийн тухайд, “Хэрэг гарсан даруйд бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан ч одоо мөрөн тус газартаа гэмтсэн гэх мэдээлэл байна. Түүнчлэн харуулд гарч буй цэргийн буунд сум олгодоггүй бөгөөд өөрөөр хэлбэл амиа хорлох гэж оролдоогүй гадны нөлөөтэй байж болзошгүй” гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө