Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаа хүлээлгэн өгөхөөр тайлангаа цахимаар танилцуулжээ

Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаа хүлээлгэн өгөхөөр тайлангаа цахимаар танилцуулжээ

Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр /2026.11.07/ Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Энэ удаагийн хуралд Нийслэлийн МАН-ын хорооны одоогийн дарга, Хотын дарга асан Х.Нямбаатар цахимаар оролцож, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулжээ.

Х.Нямбаатар 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдож, нийслэлийн намын байгууллагыг удирдан ажилласан юм. Тэрбээр мөн 2024 оноос Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байгаад 2026 оны тавдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Хотын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаа үргэлжлүүлэн хашиж байсан юм.

Харин энэ удаагийн Бага хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны шинэ даргыг сонгох бөгөөд одоогийн дарга Х.Нямбаатар ажлын тайлангаа танилцуулсны дараа албан тушаалаа хүлээлгэн өгөх юм.

Нийслэлийн МАН-ын хорооны даргад Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нэр дэвшиж байгаа бөгөөд хурлаар намын хорооны тэргүүлэгчид, дэд дарга нар болон удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгох асуудлыг хэлэлцэж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө