Л.Пүрэвбаатарын хаусыг чөлөөлөх ажиллагааг Даваа гараг хүртэл хойшлуулжээ

Л.Пүрэвбаатарын хаусыг чөлөөлөх ажиллагааг Даваа гараг хүртэл хойшлуулжээ

Л.Пүрэвбаатар УБТЗХНН-ийн даргаар ажиллаж байхдаа 1.5 тэрбум төгрөгөөр өөртөө хаус худалдан авсан байдаг. Өнгөрсөн оны 04-р сарын 11-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болж, түүний эзэмшиж байгаа 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-ын мэдэлд буцаан олгох шийдвэр гарсан юм.

Гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр өнөөдөр ШШГГ-ын ажилтнууд очсон ч Л.Пүрэвбаатар болон түүний гэр бүлийнхэн хаусаасаа гараагүй аж. Тодруулбал, өмгөөлөгчөө дуудаж ирүүлж, хамт байлгана гэж хэлээд албаны хүмүүсийн мэдэгдэл аваагүй байна.

Улмаар байрыг чөлөөлөх ажиллагаанs багт багтан очсон НШШГГ-ын дэд дарга Э.Дүүрэнцэнгэл “Ирэх Даваа гарагт чөлөөлнө” гээд нүүлгэлтийн машинуудыг буцаажээ.