Монгол Улсын Шадар сайд асан М.Энхсайханыг ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Монгол Улсын Шадар сайд асан М.Энхсайханыг ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Монгол Улсын Шадар сайд асан М.Энхсайханыг өчигдөр орой буюу 2019 зургадугаар сарын 20-ны 23:00 цагийн орчимд цагдан хорьжээ. Тэрбээр одоо ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461 -р ангид хоригдож байгаа юм.

Түүнийг "Таван толгой"-н орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тус асуудлаар АТГ-т хэд хэдэн удаа байцаалт өгсөн билээ. Ямартаа ч түүнийг өчигдөр шөнө ажлын цаг дууссан хойно ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.