ФОТО: Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг битүүмжиллээ

ФОТО: Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг битүүмжиллээ

Өнөөдөр УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас чөлөөлжээ.

Уг орон сууцыг Улаанбаатар төмөр замд буцаан өгүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны есдүгээр сарын 27-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэвээр үлдээсэн юм.

Харин 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгөд тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даатгаж захирамжилсан байдаг.

Мэдэгдэлд:

“Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11-дүгээр сарын 27-ны өдрийн 102/Ш32018/15949 дүгээр захирамжаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамжны “Цэцээ гүн” хотхоны ТН-5 дугаар байрны В1-3 давхрын 41/5 тоот хаягт байрлах байрлах 370 м.кв талбай бүхий орон сууцад тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даатгаж захирамжилжээ” гэжээ.

Шүүгчийн захирамжид заасан тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг мэдэгдлээ. Хэрэв мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх аж.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ