Зүүнбаянд байлдагч нар согтуурч нэгнийгээ хүнд гэмтээжээ

Зүүнбаянд байлдагч нар согтуурч нэгнийгээ хүнд гэмтээжээ

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид энэ даваа гарагт /2019.06.24/ цэргүүд хоорондоо зодолдож, нэгнийгээ хүнд гэмтээжээ.

Тодруулбал, энэ сарын 24-25-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед байлдагч нар хоорондоо маргасны улмаас нэг цэргийн уруул сэтэрч, шүд нь хугарсан байна.

Тухайн үед дөрвөн хал цэрэг хоорондоо зодоон үүсгэжээ. Гэмтсэн цэргийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэднийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан хэмээн эх сурвалж мэдээлжээ.

Түүнчлэн сануулахад Зүүнбаянгийн цэргийн ангид энэ оны нэгдүгээр сард цэрэг учир битүүлгээр амиа алдсан билээ. Уг зодоон хийсэн цэргүүд нь амиа алдсан байлдагчтай хамт нэг ротод алба хаадаг байсан цэргүүд хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.