Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Өнөөдөр/2020.08.05/ Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэн эх орондоо ирлээ.

Нислэг 13:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан юм. Сиэтл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр өнгөрсөн зургадугаар сарын 24-нд анх 256 иргэн эх орондоо ирж байсан. Энэ удаагийн нислэг нь АНУ-руу үйлдэж буй хоёр дахь удаагийн тусгай үүргийн нислэг юм.