COVID-19 вакцины зориулалтын тариур хомстолд орж буйг анхааруулав

COVID-19 вакцины зориулалтын тариур хомстолд орж буйг анхааруулав

Дэлхийн анагаах ухааны технологийн томоохон компаниудын нэг болох “Becton Dickinson” вакцины үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор тусгай тариурын хомстол үүсэж байгаа талаар анхааруулжээ.

Шинээр томилогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Батлан хамгаалах үйлдвэрлэлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлж бүрэн эрхийнхээ эхний 100 хоногт 100 сая вакцин хийлгэх зорилт тавиад буй. Гэсэн ч вакцины тусгай тариурын хомстол үүсвэл иргэдийг вакцинжуулах ажил ч хойшилно хэмээн “Becton Dickinson”-ний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Тиймээс зөвхөн вакцины үйлдвэрлэл бус бусад шаардлагатай төхөөрөмжүүдийн нөөцөд ч анхаарлаа хандуулахыг сануулсан байна.

Эрдэмтэд хомстлоос сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцины тунг нэмэх хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл нэг хуруу шилэнд багтах вакцины тунг нэгээр нэмэгдүүлснээр тариурыг ч хэмнэх аж.

Эх сурвалж: Nytimes