Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Улсын төсвийн талаар байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсэг болон холбогдох Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэхэд дарааx саналууд дэмжигдсэн нь төсвийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ) үзэж байна. Үүнд:
1. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (ТТБТХ)-ийн зарим заалтыг өөрчлөн найруулахаар тусгасан 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 6.1.2 дахь заалтын “ДНБ ий 2 хувиас илүүгүй алдагдалтай” гэснийг “ДНБ-ий 3 хувиас илүүгүй алдагдалтай” гэж өөрчлөх;
2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцox;
3. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1-д заасан төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийн тоог 9 хэвээр үлдээx;
Тэнцлийн дүрмийг өөрчлөх тухайд. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь ДНБ-ий 1 хувиас багагүй ашигтай байх дүрмийг 2000 оноос хойш мөрдсөн, уул уурхайн эдийн засагтай Бүгд Найрамдах Чили улсын нэг хүнд ногдох ДНБ 2000 онд 5,000 ам.доллар байснаас 2025 онд 18,000 ам.долларт хүрсэн амжилтыг судлаачид төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж чадсантай нь, тэр дундаа энэ тэнцлийн дүрэмтэй нь холбон тайлбарлаж байна. Гэтэл дээрx дэмжигдсэн саналд тусгагдсанaap нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай, эсxүл тухайн жилийн ДНБ-ий 3 хувиас илүүгүй алдагдалтай байхaap төсвийн тусгай шаардлагад өөрчлөлт оруулах нь төсвийн зарлагыг мөн хэмжээгээр тэлэx, Засгийн газрын өрийг нэмэгдүүлэх замаар төсвийн тогтвортой байдалд шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дугаар заалт дахь байгалийн баялгийг урт хугацаанд зохистой удирдаx зарчмыг мөрдүүлэхэд эрсдэл учруулж, эдийн засгийн мөчлөг дагасан төсвийн бодлогыг хэрэгжүүлэх орон зайг тэлэхтйн зэрэгцээ тогтворгүй, савлагаатай эдийн засгийн орчныг бүрдүүлэхээр байна. Иймд энэ саналыг ТТБЗ-ийн зүгээс дэмжихгүй гэсэн байр суурьтай байна.
ТТБТХ-ийн 7.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцox тухайд. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас 3 сарын дотор тухайн жилийн төсвийн төслийг өргөн мэдүүлэx, батлахыг хориглосон ТТБТХ-ийн 7.5 дахь заалт нь 2025 оноос мөрдөгдөж эхлэхээр хуульчлагдсан ч 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус хуульд 7.8 гэсэн заалт нэмж уг заалтыг тодорхой хугацаанд мөрдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулж төсвийн тодотголтой холбоотой зохицуулалтыг хассан бол одоо бүхэлд нь 1 хүчингүй болгох санал хэлэлцэгдэж байна. Уг заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 7-д заасан хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байх зарчмыг хадгалан бэхжүүлсэн зохицуулалт бөгөөд заалтыг хүчингүй болгоx нь энэхүү зарчмаас ухраx, УИX ын хаврын Чуулганаар хэлэлцэн баталдаг төсвийн хүрээний мэдэгдлийг ач холбогдолгүй болгоx, төсвийн тодотголыг дагуулан ДХТХМ-ийг өөрчилдөг өмнөх жилүүдийн буруу жишиг давтагдаж, төсвийн сахилга бат сулрах, төсвийн зарлагыг өсгөх нөхцөлүүд бий болохыг хуулиар зөвшөөрсөн хэрэг болно. Иймд уг заалтыг ТТБТХ-д хэвээр үлдээх, эсвэл үйлчлэлийг хойшлуулах хувилбарын аль нэгээр шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
Төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийн тоог 9 хэвээр үлдээx тухайд: ТТБТХ ийн 6.1.3-д оруулах өөрчлөлтийн хүрээнд шинэ зарлагын дүрэмтэй болоxтой холбогдуулан эрдэс баялгийн бус ДНБ-ий тухайн жилийн өсөлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд тусган ирэх 3 жилээр төсөөлөн батлах шаардлагыг үүсгэж байна. Энэ үзүүлэлтийг нэмж тусгаагүй тохиолдолд энэхүү шаардлагыг хангагдсан эсэхэд дүгнэлт өгөхөд хүндрэлтэй буюу боломжгүй нөхцөл үүсгэх, эрсдэлээс хамгаалах төсвийн дүрмийн чадвар буураx, Засгийн газар, ҮАГ, ТТБЗ нь тус бүрийн өөр өөр тооцоонд үндэслэсэн нэгдмэл бус байр суурьтай дүгнэлт гаргаж УИX-д хүргүүлэx зэрэг сөрөг үр дагавартай байна.
Иймээс Монгол Улсын Үндсэн Хууль, бусад орны амжилттай хэрэгжсэн туршлага болон өөрийн орны зарим онцлог зэргийг тооцон үзэж ТТБТХ-д ороx дээрx өөрчлөлтүүдийн саналыг нэгдсэн чуулганаар эцэслэн хэлэлцэж, батлахаас өмнө эргэн хараx нь зүйтэй хэмээн ТТБЗ үзэж байна.