УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2027 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр СЕХ-ны дарга Н.Мягмараас санал тоолох автомат машины шинэчлэлийн талаар асуулт асуусан.
Тэрээр "2027 оны төсвийн төсөлд сонгуулийн санал тоолох автомат төхөөрөмж буюу олон нийтийн нэрлэж заншсанаар хар машины санхүүжилтийг тусгаж өгсөн. Санал тоолох 2000 машины санхүүжилт 29.2 тэрбум төгрөгийг тусгасан байгаа. Ирэх оны эхний улиралд 3000 ширхэг санал тоолох төхөөрөмж авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ онд 1000, ирэх онд 20000 нийт 3000 санал тоолох төхөөрөмж авна гэсэн үг. Эхний 1000 төхөөрөмжийн техникийн баталгаажуулалтыг нь хийгээд дуусаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийг санал тоолох 3000 шинэ машинаар зохион байгуулна" гэлээ.
ВИДЕО: