Цар тахлын хязгаарлалтыг эсэргүүцсэн нидерландчууд Роттердам хотын цэцэрлэгт хүрээлэнд байрладаг театрыг шатаасан байна. Хэдхэн минутын дотор гал авалцаж, театрын барилга бүрэн сүйрчээ. Байгууламжийг дахин сэргээх аргагүй болсон тул театрын балгасыг буулган зөөх бололтой. Цагдаагийнхан театрыг санаатайгаар шатаасан гэж үзэж байна. Нийгмийн сүлжээгээр тархсан бичлэгт хэн нэгэн шуудайтай зүйл шатаагаад зугтаж байгаа нь буужээ.
Нидерландын эсэргүүцлийн ажиллагаа сүүлийн 40 жилд гараагүй эмх замбараагүй байдал болон хувирч байна. Эрх баригчид эсэргүүцлийг дарахаар цэрэг оруулах асуудлыг ярилцаж байгаа ажээ.