БНХАУ-ын Хэнань мужийн Жэнжоу хотод 5G хөдөлгүүртэй, жолоочгүй автобус явж эхэлжээ. Тус автобусыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн туршилтын журмаар ашиглалтад оруулсан байна. Хүмүүс утсаараа тус автобусанд явах захиалгаа өгөх боломжтой ба автобусны буудлууд дээр зогсох, хүн суух, буух зэрэг бүх зүйлс нь ухаалгаар шийдэгдсэн байна.
БНХАУ-ын “Haylion Technologies” компани 2017 оноос автобусны загварыг гаргаж эхэлсэн бөгөөд 2021 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. 20 камер, долгионы радараар тоноглогдсон энэхүү 5G хөдөлгүүртэй автобус нь хотын өндөр нягтралтай камерууд болон автобусны зогсоол, замын хөдөлгөөний камеруудтай бодит цаг хугацаанд харилцан ажиллах боломжтой юм.
БНХАУ 5G сүлжээг авто тээвэр, цахим тоглоом, эрүүл мэнд зэрэг олон нийтийн хэрэгцээг хангах бүх салбартаа нэвтрүүлж эхэлсэн билээ.
The future is here! A local in Zhengzhou, Henan province spotted a #5G-powered, #unmanned bus. The city recently put into trial operation a driverless bus line. People can book bus rides via their phones. pic.twitter.com/OgUhuL2OCL
— China Daily (@ChinaDaily) January 29, 2021