Вашингтонд Үндэсний гвардын 25 мянга гаруй цэргийг байрлуулахад их хэмжээний мөнгө зарцуулжээ

Вашингтонд Үндэсний гвардын 25 мянга гаруй цэргийг байрлуулахад их хэмжээний мөнгө зарцуулжээ

Капитолд болсон эмх замбараагүй байдлын дараа Вашингтонд Үндэсний гвардын 25 мянган цэргийг байрлуулахын тулд Засгийн газар хамгийн багадаа 480 сая ам.долларын зардал гаргажээ. 

Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ зардалд эмх замбараагүй байдал дэгдсэн өдөр Капитол руу нэмж отрядуудыг илгээхэд гаргасан зардал багтаагүй аж.   Үндэсний гвард нь АНУ-ын Хуурай зам, Агаарын цэргийн хүчний онцгой байдлын үед дайчлагддаг зохион байгуулалттай цэргийн нөөц юм. Шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр гарч болзошгүй үймээн самуунаас сэргийлэн Вашингтонд онц байдал зарлан үндэсний гвардын 25 мянган цэргийг оруулж ирээд байсан бөгөөд тэд болзошгүй эрсдэлээс хамгаалан Конгрессийн ордныг манаж хонож байсан юм.