100 хүнд ногдох вакцинжуулалтын үзүүлэлтээр Израиль, АНУ, Их Британи улсууд тэргүүлж байна

100 хүнд ногдох вакцинжуулалтын үзүүлэлтээр Израиль, АНУ, Их Британи улсууд тэргүүлж байна

Өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй улс оронд коронавирусийн эсрэг 5-6 нэр төрлийн вакцинжуулалт хийгдэж эхлээд байна. Хүн амын вакцинжуулалтын үзүүлэлтээр эдгээр 40 гаруй орноос Израиль улс 60 хувийн/нийт хүн амын/ үзүүлэлтээр тэргүүлж байгаа бол Арабын Нэгдсэн Эмират улс 33-3 хувь, Их Британи 13-15 хувьтайгаар удаалж байна. 

Statista.com

Түүнчлэн 100 хүнд ногдох вакцинжуулалт гэсэн үзүүлэлтийг Израилиас гадна, Их Британи, Бахрейн АНУ, Итали, Герман зэрэг улс орнууд тэргүүлж байгаа аж. Харин Азийн улс орнуудаас БНХАУ 100 хүн тутам вакцинжуулалтад хамрагдсан хүний тоогоор тэргүүлж байна. Тодруулбал, тус улсын 1.67-1.8 хүнд вакцин ногдож байгаа нь хамгийн сайн үзүүлэлт болж байгаа юм. 

Дэлхийн нийт улс орнуудад вакцинжуулалтын үйл ажиллагаа үйлдвэрлэлийн хүчин чадал, вакцины олдоц, төлбөрийн чадвар, тухайн улс орны зохион байгуулалт зэрэг хүчин зүйлээс хамаарч 2-2.5 жил үргэлжилж болзошгүй гэж судлаачид үзэж байна."Нью Йорк Таймс" сонины арван хоёрдугаар сард гаргасан судалгаагаар АНУ гэхэд л хүн амын тооноосоо дөрөв дахин их хэмжээний вакцин захиалаад байгаа аж. Гэхдээ захиалга өгсөн улс орнууд вакциныг олноор нөөцөлж агуулахад хураасан  гэсэн үг биш. Тэдгээр орон ч захиалсан хэмжээний вакцинаа авахын тулд хэдэн сар, магадгүй хэдэн жил ч хүлээж магадгүй.

Баян орнууд эрүүл мэндийн шинэ технологиос хамгийн түрүүнд хүртдэг бол ядуу орнууд хэдэн жил эсвэл хэдэн арван жил хүлээх хэрэгтэй болдог. Энэ жишгээр коронавирусийн вакцинжуулалт ч ядуу, буурай орнуудад амархан хийгдэхгүй бололтой хэмээн “Нью Йорк Таймс” сонины сэтгүүлч Майкл Спектор бичжээ.

Эх сурвалж: Statista




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө