"АстраЗенека"-ийн вакцин коронавирусийн анхдагч болон шинэ хувилбараас хамгаалж буйг тогтоожээ

"АстраЗенека"-ийн вакцин коронавирусийн анхдагч болон шинэ хувилбараас хамгаалж буйг тогтоожээ

Коронавирусийн халдварлах чадвар өндөр "B.1.1.7" гэх шинэ мутаци өнгөрсөн оны есдүгээр сард Английн зүүн өмнөд хэсэгт анх бүртгэгдэж байсан. Одоогийн байдлаар 44 оронд уг мутациар өвчилсөн тохиолдол бүртгэгдээд байна. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс уг мутаци тархвал "2021 оны эхээр хурдацтай халдварын тархалт нэмэгдэж гуравдугаар сард зонхилох хувилбар болно" гэж анхааруулж байв. 

Тэгвэл “AstraZeneca” болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн вакцин коронавирусийн шинээр илэрсэн мутацийн эсрэг үйлчилж буйг судалгаагаар тогтоожээ.

Тодруулбал, коронавирусийн шинэ мутациар өвчилсөн хүнд уг вакцины эхний тунг тарихад халдварлах чадвар нь 67 хувиар буурсан аж. 

Оксфордын вакцины туршилтын ахлах мэргэжилтэн Сара Гилберт “Бүх вакцин боловсруулагчдын өмнө тулгарч буй асуудал бол мутаци. Бид ирээдүйд илрэх мутацид үргэлж хяналт тавьж, цаг үргэлж бэлэн байх ёстой. Тиймээс бид АстраЗенекатай хамтарч ажиллаж байна” гэжээ. 

Гэхдээ энэ нь зөвхөн эхний үр дүн бөгөөд судалгаа бүрэн хийгдэж дууссаны дараа олон нийтэд зарлах юм байна.

Эх сурвалж: CNBC