Монгол Улсыг халдварын эсрэг ХАТУУ арга хэмжээ авч буй орнуудын тоонд оруулжээ

Монгол Улсыг халдварын эсрэг ХАТУУ арга хэмжээ авч буй орнуудын тоонд оруулжээ

Оксфордын Их Сургуульд байрлах “Оur world in data” судалгааны онлайн хэвлэлд коронавируст халдварын тархалтын эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээнүүдийг 0-100 оноогоор дүгнэжээ. 

Ингэхдээ улс орнуудыг халдварын улмаас сургуулиудын үйл ажиллагааг зогсоох, хилээ хаах, хөл хорио тогтоох гэх мэт арга хэмжээ авсан байдлаар нь дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэр 100 оноонд ойртох тусам хатуу арга хэмжээ авсан гэсэн үг юм. 

Тус жагсаалтад Грек/80,9 оноо/,Ирланд /82,56 оноо/, Кипр/82,52 оноо/ улсууд хамгийн өндөр оноо авчээ. Харин Азийн орнуудаас Мьянмар/74,76 оноо/, Турк/74,55 оноо/, Малайз/72,8 оноо/, Йордан/71,92/ оноо авч халдвартай тэмцэхэд нэлээдгүй хатуу арга үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Харин манай улсын хувьд 69,5 оноогоор мөн л хязгаарлалтын хатуу арга хэмжээ авсан орнуудын тоонд бичигджээ. 

Эх сурвалж: ОurWorldInData