Тусгай сургуулилттай ноход коронавирусийн халдвар авсан хүнийг 94 хувийн магадлалтай зөв илрүүлж байна

Тусгай сургуулилттай ноход коронавирусийн халдвар авсан хүнийг 94 хувийн магадлалтай зөв илрүүлж байна

Германы мал эмнэлэгт коронавирусийн халдвар авсан хүмүүсийг 94 хувийн магадлалтай илрүүлдэг нохдыг сургажээ. Үүгээр ч зогсохгүй тусгай сургуулилттай ноход шинж тэмдэггүй өвдсөн хүмүүсийг ч илрүүлж чадах юм байна. Ноход халдвар авсан хүмүүсийн эсээс ялгардаг тусгай үнэрийг таних замаар илрүүлдэг аж.

Одоогоор тус эмнэлэгт гурван нохой сургагдаж байгаа бөгөөд мянга гаруй хүний шинжилгээнээс халдвар авсан хүмүүсийг 94 хувийн нарийвчлалтай олж чадаж байжээ.

Үнэрч нохдыг коронавирусийн халдвар авсан хүмүүсийг илрүүлэхэд ашигладаг практикийг хэд хэдэн орон нэвтрүүлсэн. Тодруулбал, Финландын Хельсинки, Чили, Сантьяго, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын нисэх онгоцны буудлуудад үнэрч нохдыг “ажиллалуулж” буй. Түүнчлэн АНУ-ын Майами Хит сагсан бөмбөгийн тэмцээний үзэгчдийг үнэрч нохойгоор “шалгуулж” оруулдаг байна. Германы эмч нар үнэрч нохдыг бэлтгэж халдвар авсан хүмүүсийг илрүүлэх нь өвчин тархахаас урьдчилсан сэргийлэх нэг арга зам байж болох юм гэж үзэж байна.  

Эх сурвалж: DW