БНХАУ “Синовак” компанийн вакциныг коронавирусээс 100 хувь хамгаална гэж мэдэгдэв

БНХАУ “Синовак” компанийн вакциныг коронавирусээс 100 хувь хамгаална гэж мэдэгдэв

БНХАУ-ын “Sinovac” корпорацаас гаргасан “CoronaVac” вакцин КОВИД-19-ын халдвараас 100 хувь хамгаалж буйг тогтоосон бөгөөд албан ёсоор зөвшөөрөл олгосон талаар тус улсын эрдэмтэд мэдэгджээ. Гэхдээ улс улсын эрдэмтэд тус вакцины талаар зөрүүтэй мэдээллийг хэлж байна.

Тодруулбал, Бразилын эрдэмтэд вакцины коронавирусээс урьдчилан сэргийлэх чадварыг 83.7 хувийн үр дүнтэй гэж дүгнэсэн юм. Мөн Турк улсад хийгдсэн өөр нэгэн туршилтаар вакцины үр дүнг 91.25 гэж тооцоолжээ. 

“CoronaVac” бол Хятадад үйлдвэрлэгдсэн гурван вакцины нэг. Хятад улс өнгөрсөн нэгдүгээр сараас хойш олон зуун мянган эрүүл мэндийн ажилчдыг вакцинжуулсан боловч эрсдэлийг бодож ахмад настнуудыг вакцинжуулаагүй байсан. Харин өнгөрсөн долоо хоногт Индонезод тус  вакциныг өндөр настнуудад тарихыг зөвшөөрсөн юм. 

Одоогоор“CoronaVac”  вакциныг Индонез, Лаос, Турк, Бразил, Чили, Колумби, Уругвай зэрэг улсад бүртгэж, эмч эмнэлгийн ажилтнуудын вакцинжуулалтад ашиглаж эхэлжээ.

Эх сурвалж: DW

 




Өнөөдөр үхэр өдөр

22 минутын өмнө