Амьтны хүрээлэнгээс зугтсан бар нэг хүний аминд хүрчээ

Амьтны хүрээлэнгээс зугтсан бар нэг хүний аминд хүрчээ

Индонезын Борнео арлын амьтны хүрээлэнгээс зугтсан нэн ховор Суматрын бар нэг хүний аминд хүрчээ. Тус бар нь олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас хөрсний нуралт үүсэж, хүрээлэнгийн хашааг гэмтээсний дараа зугтсан хоёр барын нэг юм. 

Өчигдөр /2021.02.07/ хүрээлэнгийн ажилтнууд баруудыг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлж үд дундын үед нэгийг нь олсон байна. Улмаар тайвшруулах сумаар буудсан ч бар огцом "уурлаж" 47 настай нэг ажилтныг хөнөөжээ. Эмч нарыг ирэхэд тус ажилтан аль хэдийн нас барсан байсан бөгөөд биедээ олон тооны хазуулсан шарх, хумсны сорвитой байжээ. Мөн хашааны ойролцоох газраас тэмээн хяруул, сармагчин зэрэг хэд хэдэн үхсэн амьтан олдсон байна. 

Тиймээс эрх баригчид тус бүс нутгийн аялал жуулчлалын баазуудыг хааж, хүмүүсийг гэртээ байхыг анхааруулж байгаа аж. Одоогоор баруудыг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна хэмээн BBC мэдээллээ. 

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр үхэр өдөр

12 минутын өмнө