Коронавирусийн талаар анх сэрэмжлүүлж байсан эмчид Хятадын ард түмэн хүндэтгэл үзүүлж байна

Коронавирусийн талаар анх сэрэмжлүүлж байсан эмчид Хятадын ард түмэн хүндэтгэл үзүүлж байна

Өнөөдөр БНХАУ-ын иргэд Ли Вэнлиан эмчийн дурсгалд хүндэтгэл үзүүлж байна. Ли Вэнлианг нь 2020 оны энэ өдөр буюу 2-р сарын 7-нд коронавирусийн улмаас нас барсан юм. Тэрээр Ухань хотын нэгдсэн эмнэлэгт нүдний эмчээр ажилладаг байсан бөгөөд хамгийн анх коронавирусийн аюулыг иргэд болон бусад эмч нарт анхааруулж, Sars-тай адил тархалттай өвчин болохыг сэрэмжлүүлж байв. Гэсэн ч Хятадын Засгийн газраас түүнийг “худал мэдээлэл тарааж байна” гэж үзэж шалгаж эхэлсэн юм. 

Тухайн үед Лигийн үхэл олон мянган хүнийг цочирдуулж иргэд Засгийн газартаа эсэргүүцэл илэрхийлж байсан билээ.

Тодруулбал, Ухань хотод эмнэлгүүд ачааллаа дийлэхээргүй хүнд нөхцөл байдал үүссэн байхад Засгийн газар вирусийн цар хүрээг нуун дарагдуулсан гэж буруутгаж байсан юм.

Олон нийтийн уур бухимдал, эсэргүүцэл хүчээ авах үед Хятадын Засгийн газраас Ли Вэнлианг цагаатгаж “баатар цол” олгосон. Тэгвэл өнөөдөр олон  мянган хүн "Ли Вэнлиан таныг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй" "Та бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно" хэмээн цахим сүлжээнд бичиж, түүнийг дурсаж байна. 

Эх сурвалж: CNN