ВИДЕО: Хималай уулын орчимд үүссэн үерийн гамшиг руу олон зуун цэрэг, нисдэг тэрэг илгээж байна

ВИДЕО: Хималай уулын орчимд үүссэн үерийн гамшиг руу олон зуун цэрэг, нисдэг тэрэг илгээж байна

Өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хойд бүсийн Уттараханд мужид Хималайн уулын мөсөн оргилын нэг хэсэг нурж, уулын голыг үерлүүлсний улмаас 125 хүн сураггүй алга болж, долоон хүн амиа алджээ. Сураггүй болсон хүмүүсийн 50 гаруй нь усан цахилгаан станцын төслийн ажилчид болохыг Уттараханд мужийн захиргаа мэдээлсэн бөгөөд одоогоор эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Үерийн ус Ришиганга Усан Цахилгаан Станцын төслийн даланг эвдэж, ойролцоох хөндийг бүрхсэн тул далангийн ойролцоох тосгодын оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж, засгийн газраас гамшгийн бүс рүү олон зуун цэрэг, нисдэг тэрэгнүүдийг илгээжээ. Судлаачид үерийн шалтгааныг цаг уурын дулаарлын улмаас уулын мөнх цасан оргилоос томоохон мөс тасарсан гэж үзэж байна.

 




Өнөөдөр үхэр өдөр

14 минутын өмнө